Нэгэнт зөрчил үйлдсэн тохиолдолд этгээдийн зан үйлийг засч, сургалтад хамруулах, гэр бүлийг салгахгүй, үр хүүхэд нь гэр бүлийн халуун дулаан орчинд өсч, торних нөхцөлийг давхар ярьж байна.
Сая ирэх оны төсвийг баталлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлахдаа хамтарсан багийн чиг үүргийг зааж өгснөөс биш төсөв санхүүг нь шийдэж өгөөгүй. Цаашид шийдэж өгөх ёстой юм. Хамтарсан багууд төсөв санхүүгүй ч өнгөрсөн таван жилийн хугацаанд ажил нь зүгширсэн. Нэг баг болж байна. Эхнээсээ сургалт хийж эхэлсэн” гэлээ.