Ц.Чинбаяр: Ковидын эсрэг вакцины сэргээх тунд хамрагдаж, маскаа зүүж, гараа ариутгахыг зөвлөж байна

Монгол Улсад коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-өөс эмнэлзүйн шинж тэмдгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад анхлан бүртгэгдээд буй “BF7” хувилбар нь дэлхийн 80 гаруй оронд бүртгэгдсэн бол “BF1” хувилбар нь дэлхийн 50 гаруй оронд бүртгэгдээд байгаа аж.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр “Шинэ тохиолдлын халдварлах шинж чанар нь өмнөх омикрон хувилбартай ижил буюу маш хурдан халдварлаж байна. Тиймээс иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэх, иргэдтэй харьцахдаа заавал маск зүүх шаардлагатай. Шинэ хувилбаруудыг оношлохдоо өмнөх аргуудыг хэрэглэж байгаа бөгөөд эмчилгээний хувьд ч өмнөх Омикрон хувилбарыг оношилж, эмчилж байсантай ижлээр эмчлэх боломжтой.
Иргэдийн хувьд өмнө нь хийлгэж байсан ковид 19-ийн эсрэг вакцины сэргээх тунд хамрагдсан хүмүүс тусах эрсдэл бага, туссан ч хүндрэх эрсдэл бага байгааг тогтоосон. Тиймээс иргэдэд ковидын вакцины сэргээх тундаа хамрагдаж, маскаа зүүж, гараа ариутгахыг зөвлөж байна” гэлээ.
Шинэ хувилбарын эмнэлзүйн шинж: Ядарч, сульдах. Хамраас нус гойжих, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх, хоолой сөөнгөтөх, ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Үүнээс хүнд эмнэлзүйн шинж үүсгэхгүй.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn