Б.Жавхлан: Ирэх онд тэтгэвэр нэмэхгүй, долоон жилийг таван жил болгох ямар ч боломжгүй

2022-11-11

Өнөөдрийн/2022.11.11/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг эцэслэн батлав.

Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөх үеэрээ “Тэтгэврийн долоон жилийг таван жил болгох ямар ч боломжгүй. Ирэх онд тэтгэвэр нэмэхгүй, энэ оны эхэнд нэмчихсэн.

Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн эргэн төлөлт хиийгдэнэ. Хэвийн үед сардаа 30 тэрбум эргэн төлөлт хийгдээд дараагийн зээлдэгч дээрээ очдог байсан бол одоо 5-10 тэрбумын л эргэн төлөлт хийгдэж байна.

Ирэх онд татварын бодлого дээр ХХОАТ дээр шаталсан татварын өөрчлөлт орж ирж байгаа” гэв.

Холбоотой мэдээ