Жижи Хадид Twitter-ийг бохирын нүх гээд орхижээ

2022-11-10

Загвар өмсөгч Жижи Хадид Твиттер хаягаа Илон Маск худалдаж авсны дараа идэвхгүйжүүлжээ. Загварын од 11-р сарын 4-ний баасан гаригт олон нийтийн сүлжээг орхиж байгаагаа Instagram дээрээ зарлажээ. Тэрээр үүнийгээ Илон Маскийн хийсэн шинэлэг зүйлээс үүдэлтэй гэж тайлбарласан аж.

“Удаан хугацааны туршид, ялангуяа шинэ удирдлагын үед энэ газар улам бүр үзэн ядалт, үл тэвчихээр зүйлсээр дүүрэн бохирын нүх болон хувирсан бөгөөд энэ бол миний нэг хэсэг нь байхыг хүсдэг газар биш” гэж Хадид бичжээ.

Тэрээр мөн Twitter-ийн дагагчдаас уучлалт гуйж, платформ дээр тэдэнтэй харилцах дуртай байсан ч аюулгүй газар байхыг хүсч байгаагаа бичсэн байна.

Жижи Хадид өөрийн постондоо Твиттерт хүний ​​эрхийн зөвлөх Шеннон Раж Сингхийн илгээсэн мессежийг нэмж, багаа бүхэлд нь халсан тухай мэдээлсэн байна.

Хошин урлагийн жүжигчин Кэти Гриффиний твиттер хаягийг Илон Маск болгон өөрчилснөөс хойш хаасан талаар өмнө нь бас мэдээлжээ.

Холбоотой мэдээ