Хэргийг тодруулбал Жи Лү тэргүүтэй Хятад улсын таван иргэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй үедээ 3333*** , 4444*** улсын дугаартай “Жи класс” маркийн авто машинтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караокены гадна зодоон үүсгэж, уг асуудлыг зогсоохоор очсон Монгол Улсын иргэнийг бүлэглэн зодож танхайрсан байна.
Улмаар цааш явахдаа замын хажуугаар алхаж байсан явган зорчигчийг дайраад зугатаасан байна. Хятад иргэдийг Хятадын төрийн өмчийн компанийн төлөөлөгч байсан гэх албан бус мэдээлэл байна.