
Мэргэжлийн хяналтын байгууллагаам өнгөрсөн зургадугаар сард иргэдийн гомдлын дагуж Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийхэд найман ААН-ийн маханд нянгийн хэмжээ хэтэрсэн зөрчил илэрч, улмаар үйлдвэрүүдийг лацдаж, заримых нь тусгай зөвшөөрлийг цуцалсан.
“Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ нь 3,000 дахин их байсан тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм.
Тэгвэл өнөөдөр “Өлзийт тал” ХХК-ийн бэлтгэсэн 0.8 тонн махыг нянгийн хэмжээ хэтэрсэн гэдэг үндэслэлээр устгахаар Улаанчулуутын хогийн цэг дээр нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албаныхан ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр нь эцэслэгдсэн тус компанийн махыг булж, шатаах маягаар устгалд оруулна гэж албаны хүн мэдээллээ. Бусад ААН-үүдийн хувьд шүүх дээр маргаантай байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
бараг жил шахуу хадгалж байгаад одоо л хаяж байгаа юм уу🤔 Сайхан жүжиг байна