Х.Нямбаатар: Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийллээ гэж шүүхээс яллаагүй

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Одбаяр, Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн нарын зорчих эрхийг хязгаарлан шийдвэрлэсэн.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд Ерөнхий сайд шүүхэд нөлөөлөн, ял өглөө гэж зарим хүн буруу ойлгож байна. Болсон үйл явдлыг дахин хэлье. Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг авто машинаар дайрч буй бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан юм. Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд иргэн С-ийг мөргөөд, тусламж үзүүлэлгүй, хэргийн газраа явсан гэх тайлбартай байв. Энэ мэдэгдлийг ДЭМОС гэх хаягнаас цацсан. Энэ үйлдлийн урхаг их тул шалгасан. Энэ бол Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан үйлдэл.

Дараа нь иргэн Монголхүүг таслан сэргийлэх үйл ажиллагааг дээрх 5 иргэн эсэргүүцэн, хууль сахиулагчдыг эсэргүүцсэн, биед нь халдсан юм.

Энэ хоёр үйлдлийг хамтад нь хэлэлцээд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарласан ял оноожээ. Түүнээс үзэл бодлоо илэрхийлсний улмаас энэ ялыг өгөөгүй гэдгийг би залруулах хүсэлтэй байна” хэмээн тайлбар хийлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn