ХӨСҮТ: Омикроны шинэ BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар таван хүнээс илэрлээ

2022-11-09

Монгол Улсад коронавирусийн шинэ хэв шинжийн халдвар бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ээс мэдээлэв.

Тодруулбал, ковид-19-ийн BF7-1 , BQ1-ийн 2 гэх манай улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй хэв шинжийн вирусийн халдвар илэрчээ.

BF7-1 хэв шинжээр 72 настай эрэгтэй хүн өвчилсөн. Энэ хүн БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад Монгодл ирсэн. Зочид буудалд тусгаарлагдан эмчлүүлж байна.

BQ1-ийн 2 шинж оношлогдсон таван хүн бүгд Монгол Улсын иргэн бөгөөд дундаж нас 58.2.

Энэ хүмүүст халуурах, хоолой хөндүүрлэх, амьсгалд давчдах, ядрах зэрэг томуугийн үеийн нийтлэг шинж тэмдэг илэрч байна.

Мөн коронавируст халдварын тархаж нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ковидын 772 тохиолдол бүртгэгдсэн бол үүний өмнөх долоо хоногт 357 тохиолдол бүртгэгдэж байжээ.

Томуугийн тархалт болон ковид-19-ийн халдвар ихсэж байгаа учир амны хаалт зүүх, зай барих, гараа угаах, дархлаагаа дэмжих зэрэг ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмээ барихыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ