Перуд хүн аалз, Тор, Ахмад Америк, Хар бэлэвсэн эмэгтэйн хувцастай цагдаа нар хар тамхины наймаачдыг баривчилжээ

Перу улсад супер баатрын хувцас өмссөн цагдаагийн ажилтнууд хар тамхины наймаачдын бүлэглэлийг баривчилсан гэж LADBible бичжээ. Хууль сахиулагчдын ярьснаар тэд ийм маягаар Halloween-ийг ажлын байран дээрээ тэмдэглэж, сэжигтнүүдийг төөрөгдүүлэхээр шийдсэн байна.

Дөрвөн цагдаа “Өшөө авагчид”-ын хүн аалз, Тор, Ахмад Америк, Хар бэлэвсэн эмэгтэйн дүрээр хувцасласан байна. Хар тамхины наймаачдыг баривчлах ажиллагааг “Гайхамшиг” хэмээн нэрлэж, амжилттай зохион байгуулжээ. Нэг орон сууцнаас хар тамхи зардаг байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ.

Албаныхны хэлж буйгаар баривчлагдсан хүмүүс үнэхээр Хэллоуины баяраа тэмдэглэж байна гэж бодсон тул зугтаагүй гэнэ. Алба хаагчид нэгжлэг хийх явцад гэрээс 287 уут кокаин, мөн 127 уут марихуан олжээ. Одоогоор сэжигтнүүд тус мужийн шоронд байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарахыг хүлээж байна. “Хар тамхи нь ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд зарагдах байсан” гэж мөрдөн байцаагчид нэмж хэлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn