Б.Жавхлан: Анхнаасаа НӨАТ-ын буцаан олголт өгөх ёсгүй байсан, хоёр хувь ч байх ёсгүй байж

2022-11-09

Сангийн сайд Б.Жавхлан “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ анхнаасаа иргэдээс НӨАТ-ын 10 хувийг авчихаад, буцаан олголтгүй явах байсан гэх байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Манайх НӨАТ-ын системтэй 160 улсаас буцаан олголт өгдөг цөөхөн хэдэн улсын нэг. Бас хувь хэмжээ нь ч бага.

Намайг ингэж хэллээ гээд нилээдгүй шүүмжлэх байх. Гэхдээ анхнаасаа НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох ёсгүй байсан. НӨАТ-ын хамрагдалт нэмэгдэх үед буцаан олголт өгөх ёстой байсан. Өдийг хүртэл магадгүй буцаан олголтгүй явж байгаад одооноос л буцаан олголттой болох ёстой байсан.

НӨАТ-ын хамрагдалт 68 хувь байгаа нь бага байна. Буцаан олголтын хоёр хувь хэвээрээ байна, үүнээс нэмбэл манай татвар дийлэхгүй.

Сугалаа бол буцаан олголтын нэг хэлбэр. Одоо бол хичнээн олон баримт уншуулна, хожих магадлал өндөр болно, тухайн сард супер хонжвор заавал гарч ирдэг болсон. Амьд, ил тод байдлаар явагддаг болсон” гэлээ.

Холбоотой мэдээ