Дархан-Уулд сургууль дотор нулимс асгаруулагч цацсаны улмаас 58 хүүхэд, зургаан том хүн эмнэлэгт хүргэгджээ

2022-11-08
Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд өнөөдөр хий алдаж, олон хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн осол гарчээ.

Эмнэлэгт хэчнээн хүн хүргэгдсэн болохыг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Оюуны ирээдүй цогцолбор сургууль дээр болсон ослын үеэр хордлого авч, амьсгалын дутагдалд орж, бие нь эвгүйрхсэн 58 хүүхэд, зургаан том хүнийг эмнэлэгт хүргэсэн. Одоогоор биеийн байдал нь бүгд тогтворжсон бөгөөд ямар шалтгаанаар хий алдагдсан нь тодорхойгүй байна” гэ..

Бидэнд олдсон мэдээллээр, өнөөдөр 11:00 цагийн үед болсон тухайн үйл явдал нь сургууль дотор хүүхдүүд нулимс асгаруулагч цацсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Одоогоор тухайн сургуульд цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.

Холбоотой мэдээ