Макрон: АНУ болон Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ядуу орнуудад туслах ёстой

2022-11-08

-Макрон: Баян орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ядууст туслах ёстой-

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ядуу буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь туслахын тулд Европоос бусад баян орнууд, тэр дундаа АНУ-д шахалт үзүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ. Тэрээр НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хурлын үеэр Шарм-эль-Шейх хотын байгаль орчны залуучуудын байгууллагын төлөөлөгчидтэй ярилцах үеэрээ ийм мэдэгдлийг хийсэн тухай мэдээллээ.

“Бид Европын бус баян орнуудад шахалт үзүүлж, тэдэнд энэ асуудалд үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг хэлэх хэрэгтэй” гэж Макрон хэллээ.

Одоо энэ үйл явцад зөвхөн Европын орнууд л бодитоор оролцож байгаа ч АНУ, Хятад зэрэг улсууд үүргээ гүйцэтгэх ёстой гэдгийг тэрээр онцолжээ.

Францын ерөнхийлөгчийн хэлснээр, Европ хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зөв замаар явж байна. Энэ нь дэлхий дээрх алдагдал, сүйрлээс зайлсхийх цорын ганц арга зам гэж тэр хэлжээ.

Францын удирдагчийн тэмдэглэснээр хөгжиж буй томоохон орнууд нүүрснээс аль болох хурдан татгалзах цаг иржээ.

Холбоотой мэдээ