
ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ олон улсын хуралд оролцох үеэрээ “Төрийн албаны анхан болон дунд шатны албан хаагчид Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байгаа нь Засгийн газарт тулгарсан гол асуудал” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.
Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хувь хүний байр суурь байсан болов уу. Аль ч оронд өмнөх үеэ шүүдэггүй. Нийгмийн үйл явцад Орост сургууль төгссөн хүмүүс гай болоод, чирэгдээд байгаа зүйл байхгүй байх гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага тооцох эсэх нь Засгийн газрын асуудал” гэлээ.
Өмнө нь агентлагийн захирал асан Б.Болор-Эрдэнийн хувьд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар энэ оны наймдугаар сарын 31-нд томилогдсон билээ.