
Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар Газрын тухай багц хуулийн талаар “Газрын тухай багц хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа өөрчлөлт орсон. Тус хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага тавигдсан.
Дүүргийн хэмжээний газар олголтыг хотын хэмжээнд хийдэг болж байгаа. Газар олголтыг цахимаар шийднэ. Нийслэлд газар олголтын давхардал бий болдог. Шинэчлэн боловсруулж буй хуульд газрын маргаан шийдэх зөвлөл бий болгож байгаа. Газрын ерөнхий хуулиар цахимжилт, ил тод болгох асуудлыг шийднэ. Иргэний хуульд байгаа үндсэн асуудлуудтай Газрын тухай хуулийг нэгтгэж байгаа юм. Орон сууцанд амьдарч буй хүний газрыг хүртэл үнэлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй байшин буулгахад газартай холбоотой үүсдэг асуудлыг шийднэ.
Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг шинэчилж оруулж ирж байгаа. Газар чөлөөлөх тухай хуулийн төслийг багцаар нь боловсруулсан. Хот байгуулалтыг газартай бас холбож ярина. Олон жил яригдсан хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна” гэв.