
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёол Сөүл хотын төвд шахалцдаанаас болж 156 хүний амь үрэгдсэнд уучлалт гуйлаа. Энэ тухай Yonhap агентлаг мэдээлэв.
“Үгээр хэлэхийн аргагүй эмгэнэлт явдал тохиолдоод байгаа хохирогчдын ар гэрийнхэн, энэ зовлон, уй гашууг хуваалцаж буй эх орон нэгтнүүдээсээ хүлцэл өчье” гэж тэр хэлжээ.
Тус улсын аюулгүй байдлын салбарт томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байгааг тэрээр тэмдэглэжээ. Үүнээс гадна гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэдгээ амласан бөгөөд энэ хэргийг шалгах үйл явц олон нийтэд нээлттэй байна.
10-р сарын 29-ний орой Хэллоуины баярыг тэмдэглэх үеэр Сөүл хотын Итэвон дүүргийн Хамилтон зочид буудлын ойролцоох нарийн гудамжны нэгэнд олон хүн цугларснаас болж Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн том шахцалдаан гарчээ. Наад зах нь 156 хүн нас барсны 26 нь гадаадын иргэн байсан юм.