Маск Twitter бол хамгийн үнэн зөв мэдээллийн эх сурвалж байх ёстой гэлээ

Твиттер нийгмийн сүлжээний шинэ эзэн Илон Маск хамгийн үнэн зөв мэдээллийн эх сурвалж болох ёстой гэж мэдэгджээ. Тэрээр энэ тухайгаа твиттер хуудсандаа бичсэн байна.

“Twitter бол олон улсын хамгийн үнэн зөв мэдээллийн эх сурвалж байх ёстой. Энэ бол бидний эрхэм зорилго” гэж тэр бичжээ.

Аравдугаар сарын сүүлчээр Илон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллараар авах гэрээгээ дуусгасан.

Маск идэвхтнүүд сурталчлагчдад дарамт шахалт үзүүлж байгаатай холбоотойгоор компанийн орлого эрс буурсан ч нийгмийн сүлжээний контентыг зохицуулахад юу ч өөрчлөгдөөгүй гэж мэдэгджээ. Блүүмберг агентлаг Твиттер ажлаасаа халагдсан зарим ажилчдаа андуурч халсан тул буцаж ирэхийг хүссэн гэж мэдээлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn