Хөгжлийн банкны хэрэгт 80 гаруй албан тушаалтан холбогдсон гэв

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллийг сонсох үеэр Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “АТГ-аас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулж 2012-2021 онуудад олгосон зээлийн асуудалтай холбогдуулж 50 гаруй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэрэг бүртгэлийн шатанд явуулсан шалгалтын ажиллагааны үр дүнд хоёр мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүлээн авч, нийслэлийн прокурорт шилжүүлсэн.

Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдал, эрх мэдлийн давуутай байдлаа ашигласан 80 гаруй албан тушаалтан, удирдлагад холбогдох хэрэг. Зээл аваад, зээлээ төлөөгүй 20 гаруй хэрэгт хэрэг бүртгэлийн ажил явуулж байна.

Өнгөрсөн  нэгдүгээр сарын 20-ноос хойш 2.3 их наяд төгрөгийн зээл олгосон асуудлыг шалгаад, 778 тэрбум төгрөгийн зээл төлүүлсэн нь Сайдын мэдээллээс харагдлаа. Энэ нь мөрдөх байгууллага, прокурорын байгууллагын мэдээлэл. 14 аж ахуйн нэгж зээлээ бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдээллийг өгсөн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn