Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, НҮБ-ын ногоон индрээс хүн төрөлхтний өмнө Монгол Улс тэрбумаар тоологдох мод тарина гэдгээ мэдэгдсэн билээ.

“Тэр бум” мод үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш жилийн хугацаа өнгөрчээ. Жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил, тарьсан модны статистик мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газраас өгч байна.
Тэгвэл нэг жилийн хугацаанд:
- 39 төрлийн модны 12 тонн үрийн нөөцийг бүрдүүлж
- 306 мод үржүүлгийн газарт 45.8 сая тарьц, суулгацыг бэлтгэж
- 10.2 сая мод тарьж, арчлан ургуулж байна.
Улаанбаатар хотод 1.3 сая, Төв аймагт 906 мянган модыг тарьжээ.