
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Zarig.mn сайтын “Хоёр тал” ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ цалингаа чамлав.
Тэрбээр “Гар дээрээ 2.4 саяын цалин авдаг, бид нарын зардал маш өндөр. Сардаа нэг удаа Ховд явдаг, уулзалт хийхдээ сугалаа сугалуулна зэрэг олон зүйл хийдэг. Халуун дотно яриа өрнүүлэхийн тулд янз бүрийн арга боддог, зардал их гардаг. Тэр бүрийг хандиваар босгохыг боддог.
2.4 саяар амьдралаа авч явж хүрдэггүй. Гэртээ хариад, буцаад ирэх зардалд бол 2.4 сая төгрөг хүрнэ” гэв.
Нэвтрүүлэгт хамт оролцсон иргэний хувьд хувиараа бизнес эрхэлж, сарын 1.6 саяын цалин авдаг байна. УИХ-ын гишүүн бид нарын авдаг цалин, тэтгэврийг авч үзээгүй болохоор мэдэхгүй байна хэмээн шүүмжлэв.