Б.Пүрэвдорж гишүүн тэтгэврээ 5 жилээр тогтоолгохын төлөө талбай дээр жагсахыг ахмадуудад уриалав

2022-11-03

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэтгэврээ таван жилээр тогтоолгохын төлөө талбай дээр жагсахыг ахмадуудад уриалав.

Тэрбээр “Долоо жил биш таван жилээр тэтгэврээ тогтоолгох иргэдээ, ирэх мягмар гарагт энэ хуулиа урагшлуулахын тулд талбай дээр гарч жагсахгүй бол болохгүй нь. Ирэх мягмар гараг буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр ахмадууд жагсая. Эхний ирсэн 300 хүнд автобусны мөнгө, халуун аарц өгнө. Бүгдээрээ ирэхийг бодоорой. Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 91 хувь нь 400-500 мянган төгрөгийн л тэтгэвэртэй байх нь. Ядаж 150 мянган төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэхээр тэмцэхгүй бол болохгүй нь” гэлээ.

Холбоотой мэдээ