БНСУ дахь Монголын ХНХҮТ-д МУГЖ дуучин С.Жавхлангийн экс эхнэр Г.Долгормаа ажиллах болжээ

Солонгосоос ийм нэгэн захидал иржээ. Энд БНСУ дахь Монгол улсын ХНХЯ-ны харьяа ХНХҮТ-д болж байгаа зарим явдлын тухай аж.

Үүнд “МУГЖ дуучин С.Жавхлангийн экс эхнэр Г.Долгормааг олон хүн таних биз ээ. “Торгоны зам”-ын Ц.Гантөмөр хэмээгчийн охин. Хэзээний моринд хорхойтой өнөө цагийн бэлтэй нөхдийн нэгэн ноён Ц.Гантөмөр уул уурхай, зам, барилга, аялал жуулчлал гээд олон салбарт хүч үзэж буй.

Тэгвэл ноён Ц.Гантөмөрийн охин Г.Долгормаагийн сонирхлыг төрийн алба татсан гэнэ. Гэхдээ бүүр хилийн чанад дахь төрийг төлөөлж буй цөөн байгууллагын нэг ХНХЯ ны харьяа БНСУ дахь ХНХҮТ ( Хөдөлмөр нийгмийн хамгааллын төв)-д Г.Долгормаа ажилд ороод байгаа тухай Солонгос дахь Монгол иргэд жиг жуг хийж эхэлсэн гэнэ.

Уг мэдээллийн дагуу сонирхож үзтэл ХНХҮТ ийн нийгмийн даатгалын тасагт мэргэжилтэнээр ажиллаж байгаа юм байна. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг гавъяат дуучин С.Жавхлангийн экс эхнэр төрд алба хааж байсан уу, тэр дундаа нийгмийн даатгалын салбарт ажиллаж байсан уу, Солонгос хэл мэддэг үү, яагаад тэнд ажилд орох болсон, үнэхээр энэ салбарт мэргэшсэн мэргэжилтэн мөн үү гэдгийн мөрөөр бид асууж сураглалаа.

БНСУ дахь ХНХҮТ ийн дарга Д.Баярмандах гэгч учир шалтгаангүйгээр, зүй бусаар 2022 оны хавар тус төвийн нийгмийн даатгалын тасагт ажил үүргээ гүйцэтгэж байсан, нийгмийн даатгалын улсын байцаагч, Солонгос хэлний дээд төвшний мэдлэгтэй, БНСУ-д чамгүй олон жил ажиллаж амьдарч байгаа шилдэг гурван мэргэжилтнийг халж оронд нь Монголоос учир битүүлэг гурван хүн ирсний нэг нь Г.Долгормаа гэнэ.

ХНХЯ ны сайдаар томилогдон ажиллаж байгаа Т.Аюурсайхан та хилийн чанад дахь маш чухал салбарт үнэхээр мэргэжлийн, туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй төрийн жинхэнэ албан хаагчид ажиллаж байгаа эсэхийг нарийн шалгах цаг нь болсон биш үү?

Жишээ нь: ХНХҮТ ийн Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байгаа Л.Доржсүрэн гэгч нь Өвөрхангай аймгийнх, замын хөдөлгөөний удирдлагын төвд мэргэжилтнээр ажиллаж байгаад нэг л өдөр тус төвд тасгийн даргаар ажиллахаар ирсэн байна. Замын хөдөлгөөн, нийгмийн даатгал хоёр ямар уялдаа холбоотой вэ?

Нутгийн ах нар, УИХ ын гишүүдийнхээ тусламжтай нисч ирсэн нь тодорхой. Тиймдээ ч өөрийг нь арын хаалгаар ажилд авч, өөрт нь тусласан ахынхаа ачийг хариулах гэж тус газрын дарга Д.Баярмандахын далайсан газар далд орж, далласан газар нь гарч явдаг мэргэжлийн цүнх баригч болсон гэх.

О.Даваажав хэмээх мэргэжилтэн өмнө нь төрийн байгууллага битгий хэл хувийн байгууллагад ч ажиллаж үзээгүй. УИХ ын гишүүн Норовын Алтанхуягийн төрсөн дүүгийн хүү гэнэ.

Ц.Эрдэнэцэцэг мэргэжилтэн мөн өмнө нь нийгмийн даатгалын салбарт битгий хэл төрийн албанд нэг өдөр ажиллаж үзээгүй хүн байдаг гэх. Ц.Бямбаа мэргэжилтэн өмнө нь Эрүүл мэндийн даатгалын газар ажиллаж байсан боловч Солонгос хэл огт мэдэхгүй хүн байна.

Мөн анх тус төвд томилогдож ирэхдээ огт өөр албан тушаалд томилогдож ирсэн боловч Д.Баярмандах нь өөрийн тойрон хүрээлэгч, бүх будилааныг нь найруулж өгдөг, тушаал шийдвэрийг хүсснээр нь сольж өгдөг дагалдагч Ю.Сумъяажавыгаа өөрөөсөө холдуулахгүйн тулд нийгмийн даатгалын тасагт мэргэжилтэн болгосон гэх яриа ч байна” гэжээ. Өвөрхангайн Д.Тогтохсүрэн болон Ц.Чинзориг нарын гишүүдийн тавиул энэ нөхдүүдийн ажлыг шалгаж, арга хэмжээ авахыг олон хүн хүсч байгаа тухай ч энд дурдагджээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn