ШШГЕГ-ын даргаас Д.Загджавыг чөлөөлж, О.Амарсанааг томилов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга, генерал Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг тус агeнтлагийн даргаар томиллоо.

Өнөөдрийн хуралдаанаар,

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ,

– Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төсөл,

– Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ,

– Засгийн газрын авто бааз ТӨҮГ-т авах арга хэмжээ,

– 2023 оныг Монголд зочлох жил зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцана.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn