
С.Эрдэнэ, Х.Баттулгын хоёр АН-ын талууд зөвшилцөх ажлын хэсэг гаргажээ. Х.Баттулгын талын АН-ын Улстөрийн зөвлөл өчигдөр хуралдаад С.Эрдэнийн талд эвлэрэх, зөвшилцөх ажлын хэсэг байгуулах санал тавьжээ.
Энэ дагуу С.Эрдэнийн талын улстөрийн зөвлөл хуралдаж, саналыг хүлээн авахаар шийдвэрлэж, хоёр талаас зургаа, зургаан хүнтэй зөвшилцөх Ажлын хэсэг байгуулжээ. Эл асуудлаар өнөөдөр 11:00 цагаас АН-ын ҮБХ ээлжит бусаар хуралдахаар болсон байна. Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.