Л.Энх-Амгалан: Монголын боловсролын салбарт хүүхдийн бясалгалын хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлага гарч байна

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарт хүүхдийн бясалгалын хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэн байгааг өөрийн цахим хуудсаараа илэрхийллээ.

Тэрээр “Өнөө үeд олон зүйл шалтгаанаас болж хүмүүс стресс ихтэй амьдрах болсон тул дэлхий бясалгалын зүг анхаарлаа хандуулах болжээ. Том хүн стрессдэж байгаатай адил бяцхан үрсийн маань дотоод eртөнц стресс хямралд автаж байна.

Томчууд хүүхдийг эс анзаарч тэдний стрэсс хямралыг арилгахад анхаардаггүйгээс болж, бяцхан үрсийн стресс нэмэгдсээр шилжилтийн насанд хүрэхдээ дотогшоо хандлагатай болж, хүнтэй ярих дургүй, уур уцаартай болж, энэ байдлаа архи тамхи, хар тамхи зэрэг буруу зуршлаар тайлахаар оролдож буруу замд орох нь ихсэж байна.

Харин томчууд бид стресс хямралд автаж байгаатай адил бяцхан үрсийн дотоод eртөнц хямралд автаж байгаа гэдгийг ойлгож хүүхдүүдээ багаас нь зөв бясалгалд хамруулах нь наад захын цахим донтолтоос хамгаалж, үрсийнхээ ирээдүйд хийж байгаа том хөрөнгө оруулалт болох юм. Хүүхэд стресс хямралд автаж хямрах үeдээ бясалгалаа хийж дадсан бол түүнийгээ 10 мин орчим хийгээд л тухайн хямралаа тайлдаг бөгөөд ингэснээр зөв ирээдүйрүү хандаж эхэлдэг.

Хүүхдийн бясалгал нь

1. Ёс суртахуун заадаг,

2. Анхаарал төвлөрөл хөгжүүлдэг,

3.Энэрэл хайрыг төлөвшүүлдэг гэх нийтлэг хөтөлбөртэй байх, бясалгал хийсэн даруй үр дүн нь илт мэдэгдэх шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой юм.

Ийм л нийтлэг, бүхэнд тустай, зөв боловсон, энэрэнгүй сэтгэлтэй, эрч хүчтэй, ухаалаг иргэд төлөвшүүлэхийн тулд Монголын боловсролын салбарт хүүхдийн бясалгалын хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгцээ шаардлага гарч байгааг соргогоор мэдрэх ёстой санагдана” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn