ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөхөөр болжээ

2022-10-28

(ЗХЖШ)-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдсан.  Түүний оронд ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томилохоор Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар дэмжсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн 76.9 хувийн саналын дэмжлэг аван баталж байсан шийдвэрийг үндэслэн, томилгоо хийсэн.

Д.Ганзориг нь ядуу айлын хүүхэд хэмээн хээв нэг яриад зогсож байдаг нөхөр. “Улны айлууд” гэж ярьдаг нөхдийн нэг.

С.Ганбямбыг энэ долоо хоногт Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн албан тушаалд нь томилно гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

Холбоотой мэдээ