КОМПАНИУДЫН АНХААРАЛД: “Хүүхдийн парк”-ийн 10.2 га газрын тохижилтод оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна

2022-10-28
Тохижуулах талбайн зураг:
Рио Тинто Монгол ХХК нь  Улаанбаатар хотын “Хүүхдийн парк” буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн 10.2 га газрыг ногоон байгууламжаар тохижуулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд
  • зураг төсөл,
  • бүтээн байгуулалт ба талбайн ажил,
  • бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэхэд оролцох сонирхолтой компаниудыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Бид хүсэлт гаргасан компаниудаас сонгон шалгаруулж, тендерт оролцохыг урих юм. Өөрөөр хэлбэл тендерт оролцохын тулд эхлээд оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ хүргүүлсэн байх ёстойг анхаарна уу.

Тиймээс та бүхэн Улаанбаатарын цагаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө хүсэлтээ хүргүүлэх шаардлагатай бөгөөд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Рио Тинто Монгол ХХК нь Улаанбаатар хотод нийтэд нээлттэй, ногоон орон зайг бүтээхэд үндэсний компаниудыг өргөнөөр оролцуулахыг зорьж байна.

Хамтдаа паркаа бүтээе!

Холбоотой мэдээ