Ж.Энхжаргалан: Цагдаа нар айлд зөвшөөрөлгүй дайрч орж, төсөөллөө тулгасан

Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Ж.Энхжаргалан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. “BRB” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Цагдаагийн байгууллагаас тухайн айлын бүх эд хогшлыг нэгжсэн. Тэгээд тэр айлын гал тогооны өрөөнд цуглуулсан. Тэр дунд хөзөр, даалуу, тариур, зүү, эм гарч ирсэн. Цагдаагийн алба хаагчид “Та нар үнэнээ хэл. Зохион байгуулалттай мөрийтэй тоглосон уу. Хэн зохион байгуулсан бэ” гэж тулгаад эхэлсэн.
Биднийг тус тусдаа өрөөнд оруулж, нэг залуугийн гарт гав зүүж, газарт хүч хэрэглэн хэвтүүлсэн байсан. Бид тухайн үед жирийн айлд зохион байгуулалттай мөрийтэй тоглоогүй гэдгээ хэлсэн. Тэгээд мөрийтэй тоглоомоос даамжирч, мансууруулах бодис болоод явчихсан. Цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтсийг дуудсан. Бид хана руу хараад зогсч байхад 15 орчим хүн гэрт орж гарсан. Тэгсэн хар тамхины шинжилгээ авах сав нь ирэхгүй байсаар шөнийн 03.30 цагт Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст авч ирсэн. Хар тамхины тест авахад бүгдээс нь мансууруулах бодис илрээгүй.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn