Ц.Мөнх-Оргил: Гадны банк оруулж ирэх хуулиа хурдан баталж, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлмээр байна

2022-10-27

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч дуусаад үг хэлж байна.

Энэ үеэр гадны банк Монголд орж ирснээр иргэдэд зээл олгох боломж нэмэгдэж, хүү багасаж, хугацаа нь урт болно гэж үзэж буй талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Гадны банк оруулж ирэхээс нааш Монгол Улсад мөнгөний үнэ өртөг бууна гэж байхгүй. Нөгөө хэдэн төгрөг л эргэлдээд байгаа учраас улам л хүү нь нэмэгдэнэ. Энэ хууль орж ирснээс хойш УИХ дээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид ичиж амьдармаар байна. Уг хуулийг хурдан баталмаар байгаа юм. Тухайн хуулийг батлахгүйгээр мөнгөний бодлого яриад нэмэргүй.

Гадны банк оруулж ирэх хуулиа хурдан баталж, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлмээр байна. Бид өөрсдөө ажлаа хийхгүй байна” гэв.

Холбоотой мэдээ