
Улаанбаатар хот үндэсний томоохон 70 гаруй компанитай хамтран “Нэг тархи, нэг систем” цахим шилжилт хийж буй.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон олон нийтэд бэлэн болсон төслүүдийг танилцуулж байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэлд 1.6 сая иргэн амьдарч байгаа. Энд хүн амын 50-аас дээш хувийнх нь дата цугларч байна. Улаанбаатар хот аливаа зүйлд үргэлж анхдагч байдаг тул боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний датаг үндсэн дататай холбоход Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Ингэснээр дижитал хот болох эхний алхам хийгдэнэ. Манай улс цахим засаглалын индексийн үзүүлэлтээр 74-т жагсаж байна” гэлээ.