Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэнэ. Дараагийн хүнийг томилох асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгожээ.

Х.Улам-Өрнөхийн хувьд төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг, өөрөөр хэлбэл, зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг гол алба болох Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан нэгэн.

Эрүүл мэнд болон Байгаль орчин, Хөдөлмөр нийгэм хамгааллын гээд гурван ч яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхтэй холбоотой авилга, албан тушаалын хэрэг шалгагдаж байгаа тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан ч удалгүй намжсаар ирсэн.

Д.Сарангэрэлийг эрүүл мэндийн сайд байхад түүний хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь тус яамны 38 орчим тэрбум төгрөгийн тендер шалгаруулах эрхийг Х.Улам-Өрнөхийн удирддаг газар руу шилжүүлсэн байдаг. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд нь Х.Улам-Өрнөхийн жолооч байсан гэдэг. Харин өнөөдөр тус асуудалд нэр холбогдоод байсан сайд асаны хүү өөрийн хүсэлтээр ийнхүү ажлаасаа чөлөөлөгджээ.

Гадаадад сургуульд явж байгаа хэмээн Д.Амарбаясгалан сайд мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn