Украинд Америк, Оросууд хуучин “мартагдсан” зэвсэг, техникээ устгалд оруулсаар байна

Аливаа дайн мөргөлдөөнд зэвсэг техник үйлдвэрлэгч улс орнууд шинээр бүтээсэн зэвсэг, техникээ шалгаж, зэвсэглэлд нэвтрүүлэх эсэхээ шийддэг. Тэгвэл хуучирсан зэвсэг, техникээ ч “устгал”-д оруулдаг.
Энэ удаа АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах “Хок” пуужингийн системийг нийлүүлэх талаар хэлэлцэж байна” хэмээн Ройтерс агентлаг энэ сарын 25-нд нэрээ нууцалсан Америкийн албан тушаалтны үгнээс иш татан мэдээлэв.

Агаарын довтолгооноос хамгаалах “Хок” пуужингийн систем нь “Патриот”-ын өмнөх үеийнх бөгөөд 1950-аад онд Америкийн “Рэйтеон” технологийн компаниас бүтээж, 1960-аад онд өргөнөөр ашиглагдаж байсныг 1980-аас оноос дараагийн үеийн систем болох “Патриот” пуужин орлож эхэлсэн түүхтэй.

Эх сурвалжаас үзвэл, агаарын довтолгооноос хамгаалах “Хок” пуужингийн систем нь АНУ-ын цэргийн агуулахад хэдэн арван жил дарагдсан бөгөөд хөөргөх төхөөрөмжийн хэд нь ажиллагаатай байгаа эсэх тодорхойгүй байгаа аж. Юутай ч Америк эхний шатанд “Хок” пуужингаа, харин Испани дөрвөн ширхэг “Хок” пуужин хөөргөх төхөөрөмжийг Украинд нийлүүлэхээр болжээ.

Орос, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ зэрэг барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлсээр ирсэн юм. Ройтерс агнтлагийн мэдээлснээр, АНУ энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс өнөөг хүртэл Украинд ойролцоогоор 17.6 тэрбум ам.долларын зэсвэг нийлүүлээд байна.

Тэгвэл ОХУ ч Украин руу хуучирсан цэргийн машин, их буу, пуужингуудаа зөөсөөр байгаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn