Ж.Энхцэцэг: Би ажилдаа эргэж орох нь чухал биш, шударга, зөв ажиллаж байсан гэдгийг л тогтоохыг хүсэж байна

2022-10-26

ЗГХЭГ-аас байгуулагдсан Ажлын эхсэг “Өргөө” амаржих газрын ажилтай танилцаж, хяналт шалгалтыг эхлүүллээ. Тус амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг энэ сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЗГХЭГ-аас яаралтай ажлын хэсэг байгуулж “Өргөө” амаржих газарт шалгалт оруулах чиглэл өгсөн. Тус газрын захирал Ж.Энхцэцэг үнэхээр ажлаа явуулахын тулд зөв шаардлага тавиад чөлөөлсөн бол бид шийдвэрээ эргэж харах ёстой” гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл “Өргөө” амаржихын захирал асан Ж.Энхцэцэг “Би ажилдаа эргэж орох нь чухал биш. Намайг шударга, зөв ажиллаж байсан гэдгийг л тогтоохыг хүсэж байна. Ард түмэн бол үг хэлэлгүй мэддэг юм байна лээ” гэлээ.

Холбоотой мэдээ