Их Британийн ЕС Риши Сунак шинэ Засгийн газрын сайдуудаа томилж, ажилдаа албан ёсоор орлоо

Их Британийн шинэ ерөнхий сайд Риши Сунак өчигдөр шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулж, сангийн, батлан хамгаалахын болон гадаад харилцааны зэрэг чухал албан тушаал дахь сайдуудыг хэвээр үлдээжээ.

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд Жереми Хант сангийн, Бен Уоллас батлан хамгаалахын, Жеймс Клеверли гадаад харилцааны сайдын тушаалдаа үлджээ. Үүнээс гадна Доминик Раб шадар сайд, хуульзүйн сайдыг хавсран ажиллахаар томилогдож, ажлаасаа огцроод байсан дотоод хэргийн сайд асан Суелла Браверман энэ үүрэгт ажилд дахин очиж, Стив Барклай эрүүл мэндийн сайдаар томилогджээ.

Өчигдөр өглөө Чарльз-III хаан шинэ ерөнхий сайд Риши Сунакийг батламжилсаны дагуу тэрбээр шинэ засгийн газрыг эмхлэн байгуулж, ерөнхий сайдын тушаалыг албан ёсоор хашиж эхэллээ.

Үүний дараа Риши Сунак Лондонгийн Даунинг стрийт-10 буюу засгийн газрын ордонд илтгэл тавихдаа, “Их Британи өдгөө эдийн засгийн асар их хямралтай тулгараад байна. Эдийн засгийг тогтворжуулан, итгэлийг сэргээх нь шинэ засгийн газрын гол ажил байх болно” гээд Их Британид мөн ковид-19 халдвар зэрэг дотоод гадаадын сорилтууд нүүрлэж байгааг дурдаж, улс орны эв нэгдлийг нэмэгдүүлэхээ амласан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn