“Малыг амьдаар нь гаргаж эхэлсэн, Хятадын тал ч амьдаар нь авах сонирхолтой байна”

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

Малыг амьдаар нь гаргах нь нэмүү өртөг монголдоо шингэхгүй тул төрийн махаа экспортлохын гол бодлого биш. Цаашид нэмүү өртөг шингэсэн эрүүл мах экспортлох ёстой. Харин энэ жил гантай байгаа учраас аль, алингаар нь гаргах бодолтой байна.

Дорноговь аймагт бог малыг 45 хоногт хорио цээрийн дэглэмд байлгаад амьдаар нь гаргаж эхлээд байна. Ийм гантай, өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөлд хориглох шаардлагагүй гэж үзэж байна. Хуучин бүх мал квоттой байсан, энэ жилээс үхрээс бусад мал бүгд квотгүй болсон.

Нөхцөлөө тохироод, Хятадын тал амьд мал авах сонирхолтой байна. Тодорхой хугацаанд хорио цээрийн дэглэмд байлгаж, эрүүлжиж гаргаж байгаа учраас Хятадын тал авах сонирхолтой байгаа.

Эх сурвалж: Zarig.mn


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn