Нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэгдэх 16 төрлийн эмийг үнэ төлбөргүй олгож эхэлнэ

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед  хэрэглэгдэх 16 төрлийн эмийг өнөөдрөөс эхлээд үнэ төлбөргүй олгох нөхцөл бүрдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-ны дэргэдэх хүний эмийн зөвлөл хуралдаж, “Новартис аксес” хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компанийн 16 төрлийн эмийг Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэсэн юм.

Эдгээр 16 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан юм. Эхний татан авалтаар 485,331 хайрцаг эм ирсэн бөгөөд цаашид хүн амын хэрэгцээ шаардлагыг үндэслэн эмийн тоо, төрлийг нэмэгдүүлж, улс орон даяар бүх эмийн сангаар олгох бэлтгэлийг хангаж байна.

Дээрх эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцаж олгох бөгөөд иргэд зөвхөн ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой юм.

Халдварт бус өвчлөл болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа аж.

Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эмийн бүртгэлд шинээр нэмэгдсэн 16 эмийн жагсаалт: 

Д/Д Эмийн худалдааны нэр Олон Улсын нэршил Тун хэмжээ Хэлбэр 
1 Bisoprolol fumarate Bisoprolol fumarate 2.5 мг №30 Film coated tablets
2 Bisoprolol fumarate Bisoprolol fumarate 5 мг №100 Film coated tablets
3 Bisoprolol fumarate Bisoprolol fumarate 10 мг №100 Film coated tablets
4 Amlodipine Amlodipine 5 мг №30 Tablets
5 Amlodipine Amlodipine 10 мг №100 Tablets
6 Ramipril Ramipril 10 мг №100 Tablets
7 Ramipril Ramipril 5 мг №20 Tablets
8 Tamoxifen Tamoxifen 20 мг №30 Tablets
9 Furosemide Furosemide 40 мг №100 Tablets
10 Anastrazole Anastrazole 1 мг №30 Film coated tablets
11 Valsartan Valsartan 80 мг №28 Film coated tablets
12 Valsartan Valsartan 160 мг №28 Film coated tablets
13 Letrosole Letrosole 2,5 мг №30 Film coated tablets
14 Salbutamol Salbutamol 100 мкг/доза Inhaler
15 Hydrochlorthiaside Hydrochlorthiaside 25 мг №100 Tablets
16 Amoxicillin Amoxicillin 250 мг №100 Dispersable tablets

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn