“Тоёота Приус” автомашины жолооч 21 настай “Г” нь 40 орчим насны явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Цагдаагийн машин явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироолоо гэх мэдээллийг ТЦА-наас үгүйсгэжээ.

Ослын тухайд, өнөөдөр БГД-ийн  5-р хороололд байрлах Кёкүшю таурын урд зам дээр явган зорчигчийг дайрсан зам тээврийн осол гарчээ.

Тоёота Приус маркийн автомашины жолооч 21 настай “Г” нь 40 орчим насны явган зорчигчийг мөргөж амь насыг хохироожээ. Шалгалтаар явган зорчигч замын зорчих хэсгийн зүүнээс баруун чиглэлд 3 дугаар эгнээнд баруун тийшээ харсан байдалтай сууж байхад нь автомашин тухайн урсгалаар хөдөлгөөн оролцож яваад тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж амь насыг нь хохироосон нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба  амь хохирогчийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn