
Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас Улаанбаатар хотын эргэн тойрон дахь таван товчоод буюу төлбөр хураах цэгүүдийг бүрэн цахимжууллаа. Цаашид улсын хэмжээнд орон нутгийн бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар ажиллаж байна.
- Түргэний төлбөр авах цэг
- Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэг
- Хөшигийн хөндийн төлбөр авах цэг
- Эмээлтийн төлбөр авах цэг
- Замын-Үүд чиглэлийн Хоолтын төлбөр авах цэгийн гарах чиглэл 100 хувь цахим боллоо.
Орох чиглэлд Улаанбаатар хоттой хамтран ажиллаж, арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахимжина гэлээ.
Одоогоор автомашин эзэмшигчийн утсанд нь шуудангаар нэхэмжлэх явуулж байгаа бол цаашид банкны аппликейшн, И-баримт, И-Монгилиа, smartcar.mn зэрэг пдатформуудад нэвтрүүлнэ. Автомашиныы бусдад зарах үед нэр шилжүүлэх, үзлэг, оношилгоонд ороход замын хураамж төлсөн байх шаардлагыг тавина.