Тэгвэл Ц.Даваасүрэнгийн мэдэгдлийн хариуд Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд долоон удаа бонд гаргасан байдаг. Ирэх жил “Самурай”, “Евро” бондын өр төлбөрийг хийж барагдуулна. Анх авахдаа Засгийн газрын баталгаа гаргачихаад төлөх болохоор бид хамаагүй гэж болохгүй.
Тиймээс улсын төсвийн бодлоготой хамт Хөгжлийн банкин дээр аливаа эрсдэл гаргахгүй үүднээс Засгийн газрын баталгаатай бондын гаргах эрхийг УИХ-аасаа хүсч байгаа юм. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ эрхээ ашиглаж болно, ашиглахгүй ч байж болно.
Ц.Даваасүрэн гишүүний надтай холбоод байгаа Дархан-Уул аймгийн хоёр аж ахуйн нэгж Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүд надтай ямар ч хамааралгүй. Тэгж ярих юм бол Ц.Даваасүрэн гишүүн өөрөө Бондын зөвлөлийн гишүүн байсан хүн. Бондын эх үүсвэрээс гаргаж байсан зээл Бондын зөвлөлийн шийвэрээр олгож байсан гэдгийг сайн мэднэ. “Ган хүдэр” компани мөн л Дарханы компани юм билээ. Хөгжлийн банкнаас зээл авсан компани юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье.
“Зэт финанс”-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэж худлаа. Жишээ нь, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум юм байна. Тийм сангаас яаж 900 тэрбум төгрөг гаргах билээ. “Зэт финанс”-тай манай дүү оролцоотой байсан нь үнэн. Тус компанийн зээлийн түүхийг нь харвал 2012-2015 оны хооронд 260-400 сая төгрөгийн зээл аваад зөрчилгүй дуусгасан байдаг. “Чингис хаан” банкинд нөлөөлсөн асуудал огт байхгүй. Ч.Мөнхбаярыг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ” гэсэн тайлбарыг өгөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй