УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаар томилохоор болжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдын нэрийг нь оруулж ирсэн Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаар томилохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Түүнийг тэтгэврийн шинэчлэлийг хийж чадах зангарагтай, туршлагатай улс төрч гэж үзэж ХНХ-ын сайдаар томилохоор МАН-ын УЗ-өөс дэмжжээ.

Мөн ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын гишүүн, “Социал демократ” монголын оюутны холбооны Ерөнхийлөгч М.Ганхүлэгийг дэвшүүлэхээр болжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn