Өчигдөр “World Mongolia” тауэрын дээвэр хэсэгт гарсан галыг унтраажээ

2022-10-21
Өчигдөр орой Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “World Mongolia” тауэрын дээвэр хэсэгт гал гарсныг унтраажээ. Тус 16 давхар барилгын дээврийн хэсэгт байрлах техникийн өрөөнөөс гал эхэлж гарсан аж.

Сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэр, барилга байгууламжид гарсан галын дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэрэгжүүлж, галын аюулгүй байдлын норм, стандартыг мөрдөж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.

Холбоотой мэдээ