
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
500 гаруй иргэд гэр хорооллын айлуудын шөнийн тарифын хөнгөлөлтийн төсөв 2023 оны төсөв дээр Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй талаар санал, гомдлоо ирүүлсэн байна. 125 мянган айл өрх, орон нутгийн 41 мянган айл өрх шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байсан. Энэ хөнгөлөлт олон айлуудыг яндангаа буулгах, цаашлаад өрхийн үйлдвэрлэлээ явуулах зэрэг боломжоор хангаж байсан. Шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх ёстой.
Хэрэв шөнийн тарифын хөнгөлөлтийн төсөв тусгагдаагүй хэвээр байвал өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлын эсрэг авсан арга хэмжээ ач холбогдолгүй болно.
Гадаа 12-13 хэм дулаан байхад утаа аль хэдийн гараад эхэлчлээ. Ганц гэр хороолол гэлтгүй Зайсанд ч үнэртээд эхэлчихсэн байна. Хүйтэн болж байхад шөнийн тарифыг нь байхгүй болгочихвол юу болох вэ. Одоо хэрэглэж байгаа чанар, үнэр 2018 онтой харьцуулахад тэс өөр болчихсон байна, утаа илүү нэмэгдэж байна гэж иргэд шүүмжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй