“Эмч нар хувьдаа эмнэлэгтэй байдаг асуудлыг шалгаж, нэг мөр дуусгана”

2022-10-19

“Өргөө” амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг тус амаржихын эмч нар өөрсдийн хувийн эмнэлэг рүүгээ үйлчлүүлэгчдийг явуулж, төлбөртэй эмчилгээ хийлгүүлдэг асуудлыг хөндсөн. Тэгвэл ЗГХЭГ-аас энэ асуудлаар эрүүл мэндийн салбарт хяналт, шалгалт оруулахаар болжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

ЗГХЭГ-аас эрүүл мэндийн салбарын захиргааны хяналт шалгалтыг богино хугацаанд явуулна. Эмнэлгийн эмч, ажилчид хувийн эмнэлэгтэй байх асуудлыг хянаж, шалгаж нэг мөр болгох асуудлаар миний бие АТГ-т хандаж байгаа.

Холбоотой мэдээ