
Засгийн газрын шийдвэрээр МХЕГ-ыг татан буулгалаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналт шалгалтыг салбарын яамдад хариуцуулна. Бусад боломжтой хяналт шалгалтыг хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж бий.
Энэ хүрээнд 300 орчим орон тоо хэмнэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 гаруй алба хаагчтай. Уг байгууллага байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаж ирсэн. Мэргэжлийн яамдад давхардсан 1400 ажилтан ажилладаг нь ил болсон.
Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна. Энэ нь яам, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавих юм.