Чингис хаан музей ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд үнэгүй үйлчлэхгүй

2022-10-18
“Чингис хаан” музейн нээлт энэ сарын 11-нд буюу намрын дунд сарын шинийн 17-нд болж, үүд хаалгаа нээсэн. Энэ “музейг үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цагийг зарцуулна. Мөн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд үнэ төлбөргүй үзнэ. Харин насанд хүрсэн хүмүүс 30 мянган төгрөг, оюутан 15 мянга, гэр бүлээрээ үзвэл 20 мянган төгрөгийн тасалбараар үзэх боломжтой” хэмээн музейн захирал С.Чулуун хэлж байлаа.
Гэтэл хэдхэн хоногийн дараа С.Чулууны ярьж байсан үнэгүй үзүүлэх хүмүүс гэж байхгүй болсоод байна. Үүнийгээ тэд музейн нээлтийн хөнгөлөлт дуусч, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 мянган төгрөгөөр үзэх боломжтой гэж тайлбарлаж байна.
Тэд музейн нээлтийг тохиолдуулан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ сарын 16-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үйлчилсэн гэжээ. Ингээд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 мянган төгрөг, гадаадын иргэн 30 мянга, хүүхэд 15 мянган төгрөгөөр үйлчлүүлэхээр болсон аж.
Музейн захирал С.Чулуун “Чингис хаан” музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны Ази тивдээ томоохонд тооцогдох музей юм. Энэ музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оригналь буюу эх хувиараа. Хуулбар биш. Үлдсэн хувь нь орчин үеийн техникийг ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн. Нийт 100423 эх үзмэр бол 5.2 хувийг нь сэргээн засварласан гэсэн үг.

Музей бол хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, мөнгөөр үнэлж болшгүй соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл олгох, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлдэг бол хоёрдугаарт, эдийн засгийг солонгоруулж, соёлын аялал жуулчлалыг бий болгож, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Чингис хаан” музей тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Бидний тооцооллоор нэг жилд нийт хүм амынхаа тавхан хувьд үйлчлэхэд 4-5 тэрбум төгрөгийн орлого олж чадна” хэмээж байв.

Харин сошиалаар үүнийгээ анхнаас нь хэлж байхгүй. Хүн олноороо үзээд байхаар үнэгүй үзүүлэхгүй болгочихлоо хэмээх пост ихээр явж байна. Нээрээ ч анхнаасаа нээлтийн sale учраас тэдэн хүртэл үнэгүй гэж зарлахгүй яасан юм бол хэмээх хүмүүсийн буруу ч бас биш.

Холбоотой мэдээ