Ц.Ганзориг: Шатахууны үнэ өсөхгүй, долдугаар сарын 1-нээс бүх халамж зогсохгүй

2021-06-11

Шатахууны үнийг нэмэхгүй байх бодлогыг Засгийн газраас баримталж байгаа бөгөөд шатахууны үнэ маргаашнаас литр тутамд 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг нь худал болохыг Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг:

ҮАБЗ-ийн хамгийн эхний хуралдаанаар хүүхдийн мөнгө, тог, дулааны төлбөрийн хөнгөлөлт, болон бусад татварын чөлөөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар долдугаар сарын 1 хүрээд халамж, хөнгөлөлтүүдийг зогсоох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-ны өдөр тангараг өргөсний дараа ҮАБЗ-ийн эхний хуралдаан болно. Төсвийн тодотгол хийж, эдгээр халамж, хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газрын тэргүүн хөндөж, авч үзэхээр болсон.

Эрх баригч МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийн хувьд хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа орон нутагт сонгуулийн сурталчилгаанд явах үеэрээ илэрхийлсээр ирсэн.

Хүүхдийн 100 мянган төгрөг бол халамж биш өрхөд үзүүлж байгаа бодит дэмжлэг гэж Засгийн газар харж байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Мөнгө тараах нь өнөөдөртөө болж байгаа мэт боловч төсвийн орлого байхгүй дан өрөөр хэр хол явах бол нэг л өдөр дампуурч хүний хоол болохоо ойлгож байгаа хүн байна уу 

  • Би олон жилийн өмнө хүүхдийнхээ эцгииг алдсан юм аа тэжээгчээ алдсаны тэтгэмж авч чадаагзй юм аа нэг удаа уулзанп суугаад асууж бсан найдвартай шийд өгнө гээп хариу ирээгүй

Холбоотой мэдээ