Г.Тэмүүлэн: Харьяалал харгалзахгүй, байгаа газраасаа цахимаар санал өгдөг болох хэрэгтэй

2021-06-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлах болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нарын гишүүд сонгуулийн санал хураалтын цахимаар буюу хаа байгаа газраасаа хурууны хээгээр саналаа өгөх эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай талаар саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Бид сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Харьяалал, байгаа газрын харгалзахгүй цахимаар санал өгдөг болох зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Мөн тогтолцоог талаас нь харахаар өөрчлөлт хийх шаардлага байна. 4 жилийн хугацаанд 3 сонгууль зохион байгуулагдаж байгаа нь улс орон даяар улстөржилтийг бий болгож байна. Сонгуулийн тоог цөөлөх орон нутгийн буюу анхан шатны сонгууль зохион байгуулахыг болиулах шаардлага байна. Сонгуулийн ерөнхий хорооноос үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хувь гишүүний зүгээс энэ асуудал дээр хуулийн төсөл санаачлан ажиллах болно” гэсэн юм.

Ийнхүү цахимаар авдаг болвол сонгуулийн ирц 80-90 хувьд хүрэх боломжтой гэж гишүүд онцолж байлаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ