Ц.Сандаг-Очир: Хүүхдийн мөнгийг жилээс жилд багасгаж олгоё, тэгэхдээ ядуу, баян ялгаагүй өгье

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Засгийн газрын бодлого бол халамжаас хөдөлмөрт гэсэн. Гэвч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийт төсвийн 80 хувь нь халамжид 20 хувь нь хөдөлмөрт зарцуулагдаж байна. Үүний харьцааг жил ирэх тусам ойртуулах байтал эсрэгээрээ яваад байна. Хүүхдүүдийн 9 хувь нь өгнө өгөхгүй гэж хэл ам болж байхаар нийт хүүхдүүддээ 90 мянган төгрөгөөр олгочиход болохоор байна. Дандаа татвар төлөгчдийг ялгаварлаж татварыг нь нэмнэ, баян айлын хүүхэд гэж мөнгийг нь өгөхгүй. Гэтэл ажил хийхгүй, гэртээ гэдсээ илээд хэвтэх сонирхолтой хүмүүст хүнсний талон, хүүхдийн мөнгө зэрэг 70 орчим төрлийн халамж өгнө. Иймээс одоо урт болон дунд хугацааны бодлогодоо хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд 2023 онд 90 мянга, 2024 онд 80 мянга болгоно, 2025 онд 70 мянга болгоно гээд явбал жил ирэх тусам халамжийн нийт төсөв багасна. Айл өрхүүд ч төсвийн төлөвлөлтөд миний хүүхдийн мөнгө ирэх жил 10 мянган төгрөгөөр багасах юм чинь орлогоо яах билээ гэж төлөвлөнө. Ингэж шат дараатай халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж болохгүй юу. Ингээд айлуудад олон жилийн өмнөөс ухамсар суулгачихвал айлууд ойлголттой болж хандлага, орлого зарлагаа өөрчилнө. Хүнсний талон ч адилхан. Тэгэхгүй бол хүүхдийн мөнгө, хүнсний талон маань орж ирнэ гээд бахь байдгаараа угжуулаад яваад байна. Нэг жилийн дотор бүх халамжаа зогсоовол энэ нийгэм чинь босоод ирнэ. Тиймээс жилээс жилд халамжийг багасгах тодорхой бодлоготой байх хэрэгтэй” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn