Л.Оюун-Эрдэнэ Германд айлчлах үедээ Rolex брэндийн ₮45 сая орчмын үнэтэй бугуйн цагаар гоёж германчуудыг гайхшруулжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Rolex брэнд Datejust бугуйн цагаар гоёжээ. 

Бугуйн цагийг нь ХБНГУ-ын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нильс Анненгийн өөрийн твиттер хуудаснаа оруулсан зургаас харж болж байна.

Rolex брэндийн сонгодог бугуйн цаг гэгдэх Datejust загварын үнийг томоохон худалдааны сайтуудаас харвал $13,250 орчим байна. Энэ нь монгол төгрөгөөр 45 сая орчим төгрөг болж байна.

зураг

Энэ оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгийн хэмжээ нь 919,832,000 сая төгрөг буюу ойролцоогоор $272,947 болж байна. Харин Герман улсад айлчлахдаа гоёсон түүний цаг 13,250 ам.долларын үнэтэй ажээ.

Хэдэн жилийн өмнө буюу 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр сайд, засаг дарга нарт хандан “Төрийн мөнгөнөөс битгий хулгайлуулаарай, ард түмний мөнгийг битгий шамшигдуулаарай. Бид хулгайч нартай тэмцэнэ. Одоо том том алтан цаг зүүдгээ боль, хүн цохиод алчихмаар том алтан үзэг барьдгаа больцгоо. Сваровский шигтгээтэй том том брэнд цүнх барьдгаа боль. Дарга нараа, төрийн албан хаагчдаа. Үүнээс л төрийн албан хаагч нарын эмх цэгц эхэлж байна. Даруухан бай. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Ард түмэн чинь ядуу байна” гэж хэлсэн түүний хувьд Piaget брэндийн 17 мянган доллар буюу 46 сая төгрөгийн үнэтэй цаг зүүдгийг Ерөнхий сайдын үнэлэмжээр хэдэн төгрөгийн үнэтэй ЦАГ ЗҮҮВЭЛ БОЛОХ ВЭ? хэмээн шүүмжилж байсан.

Дэлхийн удирдагчдын цагны үнийг орлоготой нь харьцуулбал:

NAME /Нэр/ NET WORTH /Хөрөнгийн хэмжээ/ SALARY /жилийн цалин/ WATCH VALUE /Цагны үнэ/
Ши Жиньпин 1.51billion $20,000 $4,500
Ким Жон Ун 5 billion $21,000 $1,000
Дональд Трамп 3.1 billion $301,125 $10,000
Путин $84 billion $148,203 $11,000
Л.Оюун-Эрдэнэ  $272,947 $13,250

Эх сурвалж: Ikon.mn


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn