Халдварын тохиолдол анх удаа 1600-г давж, хоногт 1622 тохиолдол бүртгэгдлээ

2021-06-11

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10,653 хүнд шинжилгээ хийхэд 1622 тохиолдол бүртгэгдсэнээс:

  • Улаанбаатар хотод 1100 тохиолдол
  • Орон нутагт 491 тохиолдол
  • Зургаадугаар сарын 4-нд Афганистанаас ирсэн 30 иргэнээс коронавирус илэрчээ.

Мөн 44-82 насны найман хүн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Өнөөдрийн байдлаар хүндэвтэр 2012, хүнд 623, маш хүнд 138 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин гэрийн хяналтанд 7981 хүн хөнгөн гэсэн оноштойгоор хаяналтанд байна.

Нийт шинжилгээний 15 хувьд нь халдвар илэрч байгаа нь хүн амын дунд тархалт өндөр байгааг харуулж байна. Тиймээс зайлшгүй шаардлагагүй бол гэр бүл, ажлын байрнаас бусад уулзалтуудыг хийхгүй байхыг зөвлөлөө.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ