С.Эрдэнэ цагаан сонголтоос 879-өөр олон санал авчээ

2021-06-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр улс орон даяар болж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх урьдчилсан байдлаар үнэмлэхүй ялалт байгуулаад байна.

СЕХ-ноос өчигдөр буюу зургадугаар сарын 9-ний 23:00 цагт танилцуулсан явцаар С.Эрдэнийн авсан санал 65,597 байсан юм.

Энэ нь тухай цагт танилцуулсан санал тэмдэглээгүй саналын хуудсын тооноос буюу 67,290-оос бага байв.

Харин 2,087 хэсгийн хорооны 2,085 буюу 99.9%-аас нь ирүүлсэн дүнгээр С.Эрдэнэ 72,800 хүний санал аваад байна. Харин санал тэмдэглээгүй  саналын хуудсын тоо 71,921 болжээ.

Ингэснээр нэр дэвшигч С.Эрдэнийг авсан саналын тоо санал тэмдэглээгүй саналын тооноос олон болсон байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ